Skip to main content

IITBombay campus-т өнгөрүүлсэн анхны өдөр

IITB Сургуульд өнгөрүүлсэн анхны өдөр

2016 оны 07 сарын 14ны шөнө 01.30-аад минутад сурах сургууль буюу Indian Institute of Technology Bombay Сургуулийн кампустаа, оюутны хотхонд ирлээ, сургуулиас майл ирэхдээ байрлах өрөөний түлхүүрийг хамгаалалтанд сууж байгаа хүмүүст үлдээнэ гэсэн боловч жолоочтойгоо  байрлах оюутны байрандаа ирээд хамгаалалтын хүмүүстээ ярилцхад ямарч түлхүүр үлдээгээгүй байлаа, ингээд л хаана өнөө шөнийг өнгөрүүлнэ гэж бодоод гайхаад байж байтал нөгөө хамгаалалтанд сууж байсан хүн намайг дагаад яваарай, одоохондоо сул өрөө гараагүй байна, чи маргааш оюутны байрын менежрийг иртэл TV Room-д байж байгаарай, гээд намайг өнөөх өрөөрүү дагуулж явлаа.

Газраар хэд хэдэн гудас дэвсчихсэн, бас 2 3 ортой, түшлэгтэй сандалууд энд тэнд тавьчихсан бас 2 3 ширээтэй, нэг үгээр их замбараагүй, хогтой, жижиг жижиг шоргоолж гүйсэн нэг тийм өрөөнд оруулчихлаа, ойрд хүн энэ өрөөрүү орж ирээгүй юм байхдаа гэсэн юм бодоод л өөрийнхөө чемодан, үүргэвчээ нэг ширээн дээр тавьлаа.

Бараг шөнийн 2 цаг болж байлаа, уг нь их ядарсан л даа, унтая гэхээр их замбараагүй, нэг л унтаж чадахгүй өрөөндөө хий дэмий л алхаад, ядаж байхад утасны цэнэг дуусчихсан, тогны залгуурыг нь харсан чинь манай тогны залгуураас шал өөр, ямар ч холбогч, уртасгагч байхгүй яаж утас, нотебүүкээ цэнэглэнэ дээ гэж бодсоор байтал сууж байсан сандал дээрээ унтчихсан байлаа.

Их бүгчим, хөлс гараад, таазан дээр хэд хэдэн сэнс өлгөчихсөн, тэдгээр сэнснүүд ажиллаад арай л гайгүй байсан ч гэсэн хөлс гараад халууцаад л тав тухгүй, байн байн сандал дээрээсээ өндөлзсөөр байтал хаалга онгойж нэг энэтхэг охин, хөгшин эрэгтэй хүний хамт орж ирлээ.

Надтай мэндлээд нэр усаа солилцоод цагаа харвал үүрийн 6 цаг болсон байлаа, ядаж би 4 цаг ч гэсэн унтсан юм байна гэж бодоод л дахин нөгөө сандал дээрээ суулаа. Өнөөх охин био инженерийн PhD-д суралцхаар аавынхаа хамт ирсэн байжээ. Охинтой хэсэг хугацаанд ярилцаад түүнээс холбогчийг нь аваад түр утсаа цэнэглэхээр боллоо. Их найрсаг, тусч охинтой танилцсандаа би их баяртай байгаа ч одоо хүртэл түүний нэрийг тогтоогоогүй л явна. Эндхийн хүмүүсийн нэр нь их урт, хэлэхэд хэл хугарчих гээд хэцүү юм, миний нэр бас энэ хүмүүст хэцүү л санагдаж байгаа байхдаа хэхэ.

Өглөө 8 цагийн үед нөгөө охин надад эмэгтэйчүүдийн угаалгын өрөөг зааж өглөө, би ч гар нүүрээ угаачихаад буцаад нөгөө TV room-д ороод ирэхэд өнөөх охин өглөөний цайгаа уух уу,  юм идмээр байна уу гэж асуулаа, би ч хариу хэлээгүй байтал нөгөө охин хамт явья, энд оюутны хоолны газар байгаа гэдэг юм байна, ингээд дагаад явтал TV room-ээс гараад чигээрээ яваад Dining Room гээд энэ оюутны байранд байгаа бүх оюутан ийшээ орж хоолоо иддэг юм байна, өглөөний цай, өдрийн хоол, зууш, оройн хоол гээд өдөрт 4 удаа хооллодог.

Ингэж хооллохын тулд Mess Card гээд үнэмлэх авах ёстой ба шинээр элсэж буй оюутны нэрс хоолны газар хариуцсан менежерт ирдэг юм байна, менежертэй уулзаж нэрээ шүүгээд гарын үсэг зурсны дараа өнөөх үнэмлэхээ авна. Ингээд л өглөөний цайгаа идлээ,

Өглөөний цайнд 1 ш өндөг, 1 ш гадил, талх, сүү, хүсвэл цай, кофе, бас үндэсний нэг хоол нь. Халуун ногоотой будаатай хуурга шиг нэг хоол байсан, жоохоон амссан чин их халуун ногоотой санагдсан шүү.

Ингээд өглөөний цайгаа уучихаад дотуур байр хариуцсан менежрээ хүлээлээ, ашгүй 11 цаг болж байхад өнөөх хүн ирж би өөрийгөө Монголоос ирсэн гадаад оюутан байна гэж танилцуулаад өрөөнийхөө түлхүүрийг авлаа. Миний амьдарч байгаа оюутны байр 3 жигүүртэй, А B нь хөвгүүдийх, C нь охидых.  10 давхар энэ байрны 5-р давхарт миний өрөө байрладаг.

Буцаж TV room-руу очиж өөрийнхөө ачааг авах гэтэл нөгөө өрөө зөндөө олон оюутнаар дүүрчиж, бүгд элсэгчид бөгөөд ээж аавынхаа хамт ирсэн байлаа, Эндхийн хүмүүс хүүхэд нь сургуульд шинээр элсэхэд хамт ирээд бүх элсэлтийн үйл ажиллагаа, бичиг баримтыг нь цэгцэлж өгөөд явдаг , хараад байхад ихэнх шинээр элсэгчид аав ээжтэйгээ хамт явж бичиг баримтаа авдаг, элсэх үйл ажиллагаа 2 3 хоног болсон ч дотуур байранд нь хамт байгаад л бүх зүйл цэгцэрсний дараа явдаг юм байна лээ.

Би өөрийнхөөө ачааг аваад 5 давхарт амьдрах өрөөндөө ирлээ, өрөөнд 2 хүн амьдрах зориулалттай, тус тусын нэг нэг ширээ, сандал, ор, шүүгээтэй. Ингээд л өрөөгөө цэвэрлээд өөрийнхөө ачаа тээшийг цэгцэллээ. Өрөөгөө цэвэрлэх гээд корридороос хогийн шүүр,тосгуур хайгаад хайгаад олсонгүй, яах вэ гээд зогсож байсан чинь давхар бүрт нэг үйлчилгээ хариуцсан ажилтан байдаг юм байна, тэр хүн хүрч ирээд тусламж хэрэгтэй эсэхийг асуулаа, би ч өрөөгөө цэвэрлэх санаатайгаа хэлтэл нэг хүнийг дуудаад миний өрөөг цэвэрлээд өгөхийг хүслээ, тэр хүн өрөөний хог шүүрдээд гарсны дараа би нойтон салфетка-аараа хэсэг тоос арчиж ойр орчмоо цэгцлэж байгаад ашгүй нэг төвхнөж авсан даа.

Ингээд л Мумбай-д ирсэн эхний шөнөө тав тухгүй, замбараагүй TV Roomд өнгөрүүлсэн ч аз болж өөрийн гэсэн нэг жижигхэн өрөөтэй болсон юм даа, :)



Comments

Popular Posts

[Миний бодол] 25 нас хүрээд хамгийн ихээр ойлгож авсан 25 зүйлс

Сайн байцгаана уу, Миний блогыг уншдаг хүн бүр маш сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. 25 нас хүрээд заавал өөрт хамгийн чухал гэсэн мөн ойлгож авсан 25 зүйлсээ бичих юмсан гэж бодсоор, бага багаар тэмдэглэж явж байгаад өнөөдөр ийнхүү цэгцлээд блогтоо нийтэлж байна. :)   Эдгээр бичсэн зүйлс минь хувь хүний үзэл бодол, уншсан сурсан түүнчлэн бяцхан ч гэсэн амьдралын минь туршлага дээр үндэслэгдсэн билээ. Хүн бүр авь адилхан бодол санаатай бус тул гоё эерэгээр уншаад авах гээхийн ухаанаар хандаарай. :) За ингээд 25 нас хүрээд ойлгож авсан хамгийн чухал 25 зүйлсээ хүргэе. 25 things that I understand by the age of 25 1. Гэр бүл хамгийн үнэтэй.  Миний бодлоор гэр бүл бол энэ дэлхий дээрх бидэнд хамгийн үнэнч хүмүүсийн нэгдэл байх. Тэд хэзээ ч биднийг орхихгүй, бидний төлөө юугаа ч өгөхөд бэлэн. Хамгийн муухай аашаа гаргасан ч тэд л хэсэг хормын дараа юу ч болоогүй юм шиг инээдэг тийм л сайхан хүмүүс.   2. Дурсамж бүртээ талархах. Чамд үнэхээр гоё ду...

[Personal opinion] Most important 25 things that I understand by the age of 25

Hello, my friends I hope every one of you doing great! It's been for some time that I really wanted to write down about the most important 25 things that I understand when turning 25 years old. Have been writing a few drafts, today I just combined them and publishing it on my blog. This writing is only based on my personal experiences, books I read, and thoughts and self-reflections. Also tried to write it in my own words, so please take it well. :) As you know, each individual has their own way of thinking and life perspective, so I'd like to request rather take those writings as positively and if something useful, go ahead and try on yourself. :) Alright, here are the most important 25 things that I really understand by the age of 25. 1. Family is the most precious. I think family is the most loyal group of people to us. They never forget or leave us, only thing they give to us is themselves.  Even though we behave rudely or selfish and even to fight with the...

[Booklist] Books I have read in 2019

Hello friends, Since it's December and everyone starts to wrap up what they have done this year. Same for me, I wanted to make a list of the books that have read in 2019. Maybe a few books I am not remembering their names so did not include here. Maybe you can refer to these lists and grab any of the book you like from below. (I have not written any reviews about them by myself but only a few!) TO DO in 2019 These are the books that have read from Jan/2019 till today (still reading...). Ebooks: 1. The power of habit by Charles Duhigg 2. Shoe Dog by Phil Knight 3. Start with why by Simon Sinek 4. The Zahir by Paulo Coelho 5. Unlimited Memory by Kevin Horsley 6. Moonwalking with Einstein by Joshua Foer 7. Heart, Smarts, Guts, and Luck by Tsun Yan Hsiek, Richard Harrington, Anthony Tjan Hardcopy books (physical): 1. The lean startup by Eric Ries 2. The subtle art of not giving a fuck by Mark Manson 3. Built to last by Collins & Porras Hardcopy boo...