Skip to main content

Энэтхэг улсад суралцах

Энэтхэгт суралцах талаар

Энэтхэг улсруу ирэх болсон шалтгаан, Монгол улсаас Энэтхэг улсруу нисэх нислэгийн тухай

Би монгол улсад өөрийн бакалаврын боловсролыг мэдээлэл технологи, компьютерийн техник хангамж, сүлжээний чиглэлээр эзэмшсэн.Тиймээс ч өөрийн магистерийн ажлыг Мэдээлэл технологи-оор мэргэшсэн, өндөр түвшний мэргэжилтэн бэлтгэдэг газар нь сурья гэж бодоод Энэтхэг улсыг сонгосон. Энэтхэг улс боловсрол тал дээрээ маш сайн тэр тусмаа мэдээлэл технологийн чиглэлээр мундаг мэргэшсэн мэргэжилтэнгүүдийг бэлтгэдэг.

Indian Institute of Technology Bombay гэх их сургуульд суралцах урилга минь ирээд энэ улсруу 2016 оны 07 сарын 14 нд явсан юм, ингээд хэрхэн Мумбай хотод ирсэн талаар бяцхан туршлагаа хуваалцая.

07сарын 14нд гэр бүлийхэн минь Чингис хаан ОУ-н нисэх онгоцны буудалд намайг хүргэж өглөө, маш олон машин цугларсан нэг л үйл ажиллагаа болж байгаа гэмээр, тэгсэн АСЕМ-ын үйл ажиллагаа эхэлсэн биднийг онгоцны буудалруу оруулах боломжгүй, шинэ баригдсан спортын цогцолбор руу явна уу, тэндээс явах хүмүүсийг нэгдсэн автобусанд онгоцны буудал хүргэж ирсэн. Шинэ баригдсан спортын цогцолборын үүдэн дээр гэр бүлийхэн ээж аавтайгаа салах ёс гүйцэтгээд цааш ганцаараа аялалаа эхлүүллээ.
Шалган нэвтрүүлэх хэсгээр ороод цааш нэгдсэн журмаар автобусанд суугаад онгоцны буудал очлоо, нислэг өглөө эрт байсан тул гялс орж бичиг баримтаа шалгуулж Boarding Pass -аа аваад шууд л онгоцруугаа орлоо. 07,25-с хөдлөөд 10,55-д Хонг Конг-ын нисэх онгоцны буудалд буух байлаа. Замдаа унтсаар байгаад Хонг Конгын онгоцны буудал дээр ирлээ.

Гэтэл миний дараагийн нислэг буюу Мумбай явах нислэг 20,05-д нисэх байсан тул 11,00-с дорж хаяж 19,30 хүртэл 8, 9 цагаа онгоцны буудал дээр өнгөрөөх хэрэгтэй боллоо. Таньдаг нэг найз минь Хонг Конгд байдаг даа, уг нь уулзая гэж бодсон чинь миний онгоцны тасалбар гадагш гарах эрхгүй байсан юм, найз минь ч онгоцны буудал руу ирж амжихгүй байсан болохоор би ганцаараа л дараагийн нислэгээ хүлээх хэрэгтэй боллоо. Ерөнхийдөө Хонг Конг-н онгоцны буудал 3 давхар бөгөөд duty free буюу онгоцны буудал дээрээс худалдан авах боломжтой томоохон брендүүдийн дэлгүүр, худалдааны төвтэй, ресторан, кофе шоп, арилжааны газар гээд л худалдаа эрхлэх боломжтой бүх л зүйл тэнд байлаа, хаа сайгүй хүмүүс Хятад хэлээр яриад л хятад хэл сурах сэдэл төрүүлсэн юмдаг.

Хэсэг унтаж үзлээ, ерөөсөө нойр хүрэхгүй, жоохон юм үзье гээд явна хэсэг явж байгаад л үзэх юм дуусчихна, ингээд найз нөхөд гэрийхэнтэйгээ мессенжердсээр байгаад ашгүй 19,20 минут хүргэлээ, ингээд нэг дараагийн онгоцондоо сууна гэж баярлаад шалган нэвтрүүлэх хэсгээр ороод Хонг Конг-ын онгоцны буудлын 2 давхарт гарч ирлээ, 2 давхарт мөн л худалдаа хийх боломжтой маш олон дэлгүүрүүд, ресторан, арилжааны төв гээд л бүх зүйлс байна. Өөрийн онгоцны Gate рүүгээ явах үедээ Хонг Конг-ын түүх дурсгалын зүйлсийг шилэн хоргонд хийгээд тайлбар бичсэн байлаа, шавар урлал их хөгжсөн газар мэт л санагдсан шүү,

Gate рүүгээ очсон чинь маш урт дараалал үүссэн байлаа, гайхаад харахад Мумбай явах хүмүүсийн дараалал ажээ, ингээд л ийм олон энэтхэг хүмүүс Мумбай явах гэж байгаа юм чин их л олон хүнтэй хот байна даа гэдэг бодол батлагдлаа, замбараагүй олон хүмүүс онгоцны тасалбар шалгаж байгаа онгоцны үйлчлэгчдийг загнах нь холгүй, сүүлдээ тэдгээр ажилтанууд өөрсдөө олон хүмүүсийн дундуур явж тэдгээрийн бичиг баримтыг шалгаад тэмдэглээд шууд онгоцруу орууллаа, онгоц миний бодож байснаас ч том, нэгдүгээр зэрэглэлд ойролцоогоор 15-20 хүн орно гэж бодвол энгийн суудлаар 1 мөрөнд л 8 зорчигч, ойролцоогоор 300-350 зорчигч байсан байх л гэж бодож байна.
Онгоц маш бүгчим, олон хүмүүсийн чимээ шуугиан гээд л надад их л замбараагүй санагдсан даа, 6 цаг гаран нисэж байж Мумбайд ирсэн, УБ-с Хонг Конг руу нисэхдээ замдаа үхрийн махтай хоол идээд л, Хонг Конг-ыг дээрээс нь харахад их л сайхан, маш олон өндөр барилгуудтай сайхан л харагдсан, харин энэтхэг рүү явахаар бүх зүйл нь өөр, онгоцны хоол нь хүртэл халуун ногоотой, надад бол идчихмээр зүйл их л хомс байсан шүү, арайх гэж онгоцонд өгсөн оройн хоолоо идчихээд л унтаад өгсөн,

Нэг мэдсэн анхааруулга дохио өгөөд суудлын бүсээ зүүхийг шаардсан сануулга ирсэн, ингээд л нэг Мумбай хотод ирсэн дээ, дээрээс нь харахад их уудам, олон олон өндөр барилгатай, дүүрэн л гэрэл болсон сайхан газар байсан шүү, Тун удалгүй 23,50 орчимд онгоц газардаж би ч Мумбай хотод ийнхүү буулаа. Онгоцны буудал дээрээс цагаачлалын алба руу явах замд дүүрэн хүмүүс, оочирлоод л оочир бүүр маш урт дараалал үүссэн, олон цагаачлалын албаны мэргэжилтэнгүүд сууж байгаа хэдий ч хүмүүс мөд дундрахгүй, ийм олон хүмүүсийг Нью-Иоркийн онгоцны буудал дээр л харсан шүү, удаан зогссоны эцэст миний ээлж болж цагаачлалын албаны мэргэжилтэн дээр очиж гадаад паспорт, бөглөсөн маягт, онгоцны boarding pass зэргээ өглөө, хаанаас ирснийг минь асуухад Монгол улсаас ирлээ гээд хариулсан чинь надруу нээх сүрхий хараад би анх удаа л Монгол-оос ирж байгаа хүн дээр штамб буюу тамга дарах гэж байна, би их баяртай байна гээд надаас сурах сургууль, урилга зэргийг минь асуулаа. Штамб даруулсны дараа онгоцны буудал руу орлоо, их том хаа сайгүй Энэтхэг улсын шүтээн болсон бурхан, хөшөө, урлалууд энд тэнд. Ханан дээр гоё гоё бүтээл урласан, их л бүтээлч, шашинлаг ард түмэн мэт санагдсан.

Ашгүй сургуулиас тосох ёстой байсан хүн намайг тосоод бид гадаа машинруу гарлаа, гадаа маш бүгчим халуун, онгоцны буудлаас гараад л хамаг хөлс урсаад, цамц нороод л эхлэсэн дээ, их бүгчим, халуун, хөл хөдөлгөөн ихтэй, олон хөлийн газар юм шиг, бас наймаачид ихтэй, ашиг хонжоо харсан хүмүүс ихтэй юмдаа л гэж ажиглагдсан даа.

За ингээд өөрийн хэрхэн Энэтхэг улсын Мумбай хотод ирсэн тэмдэглэлээ хүргэлээ, удахгүй сургууль, хичээл, орчин тойрон гээд л та бүхний сонирхсон зүйлсийг тэмдэглэж оруулах болноо,
Баярлалаа :)




Comments

Popular Posts

[Миний бодол] 25 нас хүрээд хамгийн ихээр ойлгож авсан 25 зүйлс

Сайн байцгаана уу, Миний блогыг уншдаг хүн бүр маш сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. 25 нас хүрээд заавал өөрт хамгийн чухал гэсэн мөн ойлгож авсан 25 зүйлсээ бичих юмсан гэж бодсоор, бага багаар тэмдэглэж явж байгаад өнөөдөр ийнхүү цэгцлээд блогтоо нийтэлж байна. :)   Эдгээр бичсэн зүйлс минь хувь хүний үзэл бодол, уншсан сурсан түүнчлэн бяцхан ч гэсэн амьдралын минь туршлага дээр үндэслэгдсэн билээ. Хүн бүр авь адилхан бодол санаатай бус тул гоё эерэгээр уншаад авах гээхийн ухаанаар хандаарай. :) За ингээд 25 нас хүрээд ойлгож авсан хамгийн чухал 25 зүйлсээ хүргэе. 25 things that I understand by the age of 25 1. Гэр бүл хамгийн үнэтэй.  Миний бодлоор гэр бүл бол энэ дэлхий дээрх бидэнд хамгийн үнэнч хүмүүсийн нэгдэл байх. Тэд хэзээ ч биднийг орхихгүй, бидний төлөө юугаа ч өгөхөд бэлэн. Хамгийн муухай аашаа гаргасан ч тэд л хэсэг хормын дараа юу ч болоогүй юм шиг инээдэг тийм л сайхан хүмүүс.   2. Дурсамж бүртээ талархах. Чамд үнэхээр гоё ду...

[Booklist] Books I have read in 2019

Hello friends, Since it's December and everyone starts to wrap up what they have done this year. Same for me, I wanted to make a list of the books that have read in 2019. Maybe a few books I am not remembering their names so did not include here. Maybe you can refer to these lists and grab any of the book you like from below. (I have not written any reviews about them by myself but only a few!) TO DO in 2019 These are the books that have read from Jan/2019 till today (still reading...). Ebooks: 1. The power of habit by Charles Duhigg 2. Shoe Dog by Phil Knight 3. Start with why by Simon Sinek 4. The Zahir by Paulo Coelho 5. Unlimited Memory by Kevin Horsley 6. Moonwalking with Einstein by Joshua Foer 7. Heart, Smarts, Guts, and Luck by Tsun Yan Hsiek, Richard Harrington, Anthony Tjan Hardcopy books (physical): 1. The lean startup by Eric Ries 2. The subtle art of not giving a fuck by Mark Manson 3. Built to last by Collins & Porras Hardcopy boo...

How did I learn Japanese kanjis in a week?

Started liking to make such quotes with an image Dear friends, A long time later I am updating my blog! As I live in Japan, today would like to share how I gain big interest in learning Japanese kanji, in other words it's Japanese characters, are words. Most people really freak out studying kanjis, because simply it looks very difficult to memorize, write and its pronunciation also hard to get. But if you know many kanjis, Japan is really great place for living. Let's start kanji study more deeply. 1. Don't freak out, instead interest it If you ever learning Japanese, you must have heard many people saying "Ohh I really don't like studying kanjis, it's too difficult" . Then you may started thinking the same as them. But here I am encouraging you to "Do not freak out" , instead think in a good way that you are interested in things which many people don't like. And try to make your kanji study in an interesting way. Maybe you...