Skip to main content

[Миний бодол] 25 нас хүрээд хамгийн ихээр ойлгож авсан 25 зүйлс

Сайн байцгаана уу,

Миний блогыг уншдаг хүн бүр маш сайн байгаа гэдэгт итгэлтэй байна.
25 нас хүрээд заавал өөрт хамгийн чухал гэсэн мөн ойлгож авсан 25 зүйлсээ бичих юмсан гэж бодсоор, бага багаар тэмдэглэж явж байгаад өнөөдөр ийнхүү цэгцлээд блогтоо нийтэлж байна. :)
 
Эдгээр бичсэн зүйлс минь хувь хүний үзэл бодол, уншсан сурсан түүнчлэн бяцхан ч гэсэн амьдралын минь туршлага дээр үндэслэгдсэн билээ.
Хүн бүр авь адилхан бодол санаатай бус тул гоё эерэгээр уншаад авах гээхийн ухаанаар хандаарай. :)

За ингээд 25 нас хүрээд ойлгож авсан хамгийн чухал 25 зүйлсээ хүргэе.
25 things that I understand by the age of 25


1. Гэр бүл хамгийн үнэтэй. 
Миний бодлоор гэр бүл бол энэ дэлхий дээрх бидэнд хамгийн үнэнч хүмүүсийн нэгдэл байх. Тэд хэзээ ч биднийг орхихгүй, бидний төлөө юугаа ч өгөхөд бэлэн. Хамгийн муухай аашаа гаргасан ч тэд л хэсэг хормын дараа юу ч болоогүй юм шиг инээдэг тийм л сайхан хүмүүс.  

2. Дурсамж бүртээ талархах.
Чамд үнэхээр гоё дурсамж үлдээсэн хүмүүст, газарт гээд л одоо ярих дуртай тэр дурсамж бүртээ талархах нь хичнээн гоё гээч. Өөрийн эрхгүй л нүүрэнд инээмсэглэл тодроод ирдэг.

3. Өөрийнхөө хамгийн сайн найз байж өөрийгөө хайрлах.
Бодоод үзэхэд бид өөрсдийнхөө л хамгийн сайн найз нь байдаг, учир нь гэвэл хамгийн сайн мэддэг бас өөрөөсөө юу ч нуух аргагүй болохоор. Өөрийгөө хайрла гэдэг нь зөв хооллож, өөрийн бие махбодийг хайрлан арчлах гэх мэтчилэн...

4. Өөрийгөө хүндлэх.
Өөрийгөө хүндлэх гэдэгт хамгийн чухал нь өөртөө үнэнч байх гэж бодож байна. Өөрийгөө хуурч биеэ хохироохгүй байж харин ч эсрэгээр нь хамгийн хайртай хүндээ гоё хоол хийж өгч байна гэж бодоод өөртөө хоол хийх ч юмуу. Бусад чухал хүмүүсийг хүндэлдэг шигээ өөрийгөө хүндлэх.

5. Хамгийн хайртай, чухал хүмүүст цагаа гаргаж тэднийг хайрлах.
Гэр бүл, аав, ээж, ах, эгч, дүү, хамгийн дотны найзууд гээд л бидэнд чухал хүмүүс маш их байдаг ч хааяа бид цагаа гаргаж чаддаггүй, тэр бүрчлэн хайртай гэдгээ ч хэлж амждаггүй. Тэгэхээр заавал өдөр бүр хайртай гэж хэлэхгүй ч тэд чиний амьдралд маш үнэтэй гэдгийг илэрхийлж ойлгуулах.
 
6. Биеийн болон сэтгэлийн эрүүл мэнд маш чухал.
Нэгэнт л бид байнга ингэж залуу, хөнгөн шингэн явахгүй тул одооноос өөртөө үнэнч байж эрүүл мэндээ анхаарч зөв хооллож болвол дасгал хийх нь зүйтэй. Мөн сэтгэлийн эрүүл мэнд гэхээр олон юм бодож байнга гутарч, санаа зовохгүй эерэг зүйл бодоод сэтгэл санаагаа тайван байлгах.

7. Энерги сордог, чамайг үл тоодог, үл хүндэлдэг хүмүүст цаг гаргах шаардлагагүй.
Сонин сонсогдож магадгүй ч хамт байхаар энергийг чинь сороод, чамайг доошоо татаад, эсвэл чамд муу муухай үг хэлж гомдоодог,  үл тоодог тиймэрхүү хүмүүст нээх цагаа гаргах хэрэггүй. Яагаад гэхээр хичнээн бид хамт байхыг хүсээд зөндөө оролдлого хийгээд, тэвчиж байхад тэдгээр хүмүүс зүгээр л ойлгохыг ч хүсдэггүй бүр ойлгодог ч үгүй.

8. Мөнгөнөөс илүү сайхан дурсамж, туршлага үнэтэй.
Эргээд бодоход хамгийн ихээр хүссэн зүйлээ хийгээд авсан дурсамж, туршлага нь олсон мөнгөнөөс хавь илүү үнэ цэнэтэй мэт санагдсан.

9. Амжилт заавал том, сүрдэм байх албагүй.
Амжилт гэхээр л алдар нэр хүндтэй, маш гайхалтай зүйл бүтээсэн бус өчүүхэн ч гэсэн бусдад дэм болж, урам зориг өгч зоригжуулахын нэр байх.

10. Мөнгөнөөс үл хамааран баяр баясалтай, эрч хүчтэй, цоглог байх.
Дансандаа 0 төгрөгтэй ч нүүр бардам инээмсэглээд эрч хүчтэй байх (11, 12-ыг уншаад, суралцвал 0 төгрөгтэй болохгүй байх!). Ер нь хэт их мөнгөтэй болчвол гайхалтай жаргалтай байна гэсэн үг биш шүү дээ.

11. Хуримтлалын үнэ цэнийг ойлгож, мөнгөө хадгалж сурах.
Аялал зугаалга, эрүүл мэнд, хувцас хунар гээд олсон мөнгөө хэд хэдэн хуримтлалын дансруу хийчэхэд дараа нь санаа зоволтгүй зохицуулах боломжтой.

12. Эдийн засаг, санхүүгийн мэдлэгээ тэлэх, ухаалаг худалдан авалт хийж сурах.
Сэтгэл хөөрлөөр баахан хямдарсан юм аваад дараа нь хэрэглэдэггүй зүйлс зөндөө л байдаг. Тэдгээрийг багасгаж чухал зүйлээ авах.


13. Материаллаг зүйлсээс хамаарахаа багасгах.
Баахан өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эд зүйлсээс татгалзаж болж өгвөл багасгах арга хэмжээг одоо ч гэсэн хувьдаа хэрэгжүүлж байгаа. 

14. Өчүүхэн мэдсэн зүйлээ бусдад хуваалцах.
Ер нь мэдсэн зүйлээ бусдад зааж өгвөл хамгийн ихээр өөрт үлддэг гэдэг дээ.

15. Ганцаараа байхын сайхныг мэдрэх.
Өөрөө өөртэйгөө хамт байж, цагийг сайхан өнгөрүүлэх сайхан.
Зарим хүмүүс ганцаараа 10 минут ч байж чаддаггүй гэж яриж байхыг сонсож л байсан. Энэ нь өөрөө өөртэйгөө нүүр тулахаас байж байгаа гэсэн айдас юм уу гэлтэй. Харин ч эсрэгээрээ нэг өдөр эсвэл хэдхэн цаг утас, нет хэрэглэхгүй, хүнтэй ярихгүйгээр зөвхөн өөрийн дуртай зүйлээ хийгээд бас сайхныг нь мэдрээд үзвэл гоё л байх.

16. Ганцаараа аялалд явж өөрийгөө таних, сорих нь маш гоё.
Мэдээж байнга ганцаараа аялаад байвал сонин. Ядаж жилдээ нэг ч юмуу ойрхон аялалд гараад өөрийгөө сориод мөн зоригжуулах нь дараа нь эрч хүчтэй байхад нилээн тусладаг.

17. Өөртөө итгэж өөрийгөө зоригжуулах.
Бас л чухал зүйлсийн нэг. Өөртөө итгэх гэхээр би бүгдийг хийж чадна гэсэн бардамнал биш харин бага зэрэг хэцүү үед өөрийгөө босгож чадах тэр л хүч. Ирээдүйд илүү л зүйл тохиолдоно тэр болгонд унаад байвал хэцүү шүүдээ.

18. Гаднаа ч дотроо ч гялалз.
Гаднаа гялалзах гэхээр үнэтэй бренд өмсөөд явах бус бусдад эерэг энергийг өгч дотроо уужуу тайван, нэг илүү зүйл ч гэсэн мэдэж ойлгох юмсан гэсэн тэмүүлэлтэй гаднаа ч дотроо ч сайн, зөв байх л гэсэн утгыг илэрхийлэв.

19. Заавал нэг чадвартай болох.
Мэргэжил, мэдлэг боловсрол, урлаг спорт гээд бусад хүмүүст ямар нэгэн байдлаар үнэлэгдэх зүйлтэй болох нь маш чухал.

20. Мэдлэг дутуу гэдгээ хүлээн зөвшөөрөөд суралцах, мэдлэгээ тэлэх.
Юм мэдэхгүй байх бас л сонин. Бага багаар өөрийнхөө сонирхож буй зүйл гээд л ер нь мэдлэгээ аажим аажмаар тэлээд байх нь өөртөө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт байх.

21. Аливаа нэг зүйлийг хийвэл сэтгэл, цагаа гаргаад өндөр үр дүнтэй, сайнаараа хийх.
Дараа нь бидний л нэр гардаг учраас өгсөн үүрэг даалгавар, ажил алба гээд л хийх зүйл байвал өөрийнхөө сэтгэл зүрхээ гаргаад хийсэн шиг хийчих хэрэгтэй. Ажлыг чи халтуурдвал амьдрал чамайг баллуурдана гэдэг үг байдаг даа.

22. Байгаа зүйлсийг яг л байгаагаар нь хайрлах
Их юм хүлээхгүй, жижиг ч гэсэн зүйлийг байгаагаар нь хүлээн авч хайрлах нь чухал гэдгийг мэдрээд байгаа, тэгэх тусам илүү газарт ойр байж бусдыг ойлгож байгаа мэт мэдрэгддэг. Үүнд хүмүүс, орчин тойрон гээд л ихэнх зүйлс багтаж болно шүү.

23. Өөрийгөө мэдрэх, таних
Одоо бол өөрийнхөө юунд дуртайг, юугаар хичээллэж үзмээр байгаа, хаашаа явмаар байгаа, ирээдүйд юу хиймээр байгаа гэхчлэн жижиг том гэлтгүй өөрийнхөө тухай бага багаар мэдэж бас дотогшоогоо таних нь зүйтэй. Тэгж байж цаашид юу хийвэл сэтгэлийн таашаал авч чадахаа мэднэ.

24. Өөрийгөө хөдөлгөдөг зүйлтэй болох.
Үүнд алс хэтийн зорилго, мөрөөдөл, хүсэл тэмүүлэл гээд л ямар нэгэн байдлаар хөдөлгөж урам зориг авдаг түүнийг хийхгүй л бол болохгүй мэт тийм чухал зүг чигээ баримжаалан авч явах зүйлтэй болох нь зайлшгүй шүү. 50, 60 нас хүрсэн ч энэ хөдөлгөдөг зүйл амьд байвал бид хичнээн их зүйлийг хийж амжина гээч.

 25. Байгаль дэлхийгээ танин мэдэж, хайрлан хүндэлж түүний өчүүхэн нэг хэсэг нь гэдгээ ухаарах.
Хамгийн хүчтэй зүйл бол байгаль дэлхий өөрөө. Тиймээс байгаа газартаа түүнийг хайрлаад болж өгвөл танин мэдэх аялалын гараагаа одооноос эхлүүлээрэй. 
Эдгээр бичсэн зүйлс одоогоор миний ой тоонд хамгийн чухал гэсэн жагсаалтанд байгаа ч хэзээ нэгэн цагт магадгүй 10, 20 жилийн дараа зарим нь өөрчлөгдөж би ч мөн өөр өнцгөөр харж болохыг үгүйсгэхгүй билээ.

~ Азаа
2019/12/04


Comments

Post a Comment

Popular Posts

Budget travel to Mongolia

How to spend less budget for a trip from Mumbai, India to Ulaanbaatar, Mongolia After long time, again I am writing my small article which I kept my mind such a long time. So today I am gonna share you guys how to spend kinda less money from Mumbai to Ulaanbaatar, Mongolia. Some of you guys might be want to visit or travel in Mongolia, here is the good tips to spend and keep your mind. Basically from Mumbai to Ulaanbaatar(capital city of Mongolia) by flight, it takes nearly 1100USD if you check  3 weeks earlier. There is no direct flight from Mumbai to UB. Either you have to transfer from Mumbai to Hong Kong , from HK to UB, or Mumbai to Incheon(South Korea),  Incheon to UB, or Mumbai to Narita (Japan), Narita to UB or  Mumbai to Beijing (China), Beijing to UB(can go either flight, train, bus) or other SouthEast Asian countries. That would be fun if you plan carefully transit country where you can travel and enjoy! :). If you really want to travel, should pl...

How did I learn Japanese kanjis in a week?

Started liking to make such quotes with an image Dear friends, A long time later I am updating my blog! As I live in Japan, today would like to share how I gain big interest in learning Japanese kanji, in other words it's Japanese characters, are words. Most people really freak out studying kanjis, because simply it looks very difficult to memorize, write and its pronunciation also hard to get. But if you know many kanjis, Japan is really great place for living. Let's start kanji study more deeply. 1. Don't freak out, instead interest it If you ever learning Japanese, you must have heard many people saying "Ohh I really don't like studying kanjis, it's too difficult" . Then you may started thinking the same as them. But here I am encouraging you to "Do not freak out" , instead think in a good way that you are interested in things which many people don't like. And try to make your kanji study in an interesting way. Maybe you...