Hey friends,
I have set up my personal blog in azjargal.me.
Feel free to visit there as well, will migrate older posts sooner to my newer personal blog.
And start publishing short articles more frequently :)
Thanks for being there still!
~Aza
Сайн байцгаана уу, Миний блогыг уншдаг хүн бүр маш сайн байгаа гэдэгт итгэлтэй байна. 25 нас хүрээд заавал өөрт хамгийн чухал гэсэн мөн ойлгож авсан 25 зүйлсээ бичих юмсан гэж бодсоор, бага багаар тэмдэглэж явж байгаад өнөөдөр ийнхүү цэгцлээд блогтоо нийтэлж байна. :) Эдгээр бичсэн зүйлс минь хувь хүний үзэл бодол, уншсан сурсан түүнчлэн бяцхан ч гэсэн амьдралын минь туршлага дээр үндэслэгдсэн билээ. Хүн бүр авь адилхан бодол санаатай бус тул гоё эерэгээр уншаад авах гээхийн ухаанаар хандаарай. :) За ингээд 25 нас хүрээд ойлгож авсан хамгийн чухал 25 зүйлсээ хүргэе. 25 things that I understand by the age of 25 1. Гэр бүл хамгийн үнэтэй. Миний бодлоор гэр бүл бол энэ дэлхий дээрх бидэнд хамгийн үнэнч хүмүүсийн нэгдэл байх. Тэд хэзээ ч биднийг орхихгүй, бидний төлөө юугаа ч өгөхөд бэлэн. Хамгийн муухай аашаа гаргасан ч тэд л хэсэг хормын дараа юу ч болоогүй юм шиг инээдэг тийм л сайхан хүмүүс. 2. Дурсамж бүртээ талархах. Чамд үнэхээр гоё ду...
Comments
Post a Comment