IITB Сургуульд өнгөрүүлсэн анхны өдөр 2016 оны 07 сарын 14ны шөнө 01.30-аад минутад сурах сургууль буюу Indian Institute of Technology Bombay Сургуулийн кампустаа, оюутны хотхонд ирлээ, сургуулиас майл ирэхдээ байрлах өрөөний түлхүүрийг хамгаалалтанд сууж байгаа хүмүүст үлдээнэ гэсэн боловч жолоочтойгоо байрлах оюутны байрандаа ирээд хамгаалалтын хүмүүстээ ярилцхад ямарч түлхүүр үлдээгээгүй байлаа, ингээд л хаана өнөө шөнийг өнгөрүүлнэ гэж бодоод гайхаад байж байтал нөгөө хамгаалалтанд сууж байсан хүн намайг дагаад яваарай, одоохондоо сул өрөө гараагүй байна, чи маргааш оюутны байрын менежрийг иртэл TV Room-д байж байгаарай, гээд намайг өнөөх өрөөрүү дагуулж явлаа. Газраар хэд хэдэн гудас дэвсчихсэн, бас 2 3 ортой, түшлэгтэй сандалууд энд тэнд тавьчихсан бас 2 3 ширээтэй, нэг үгээр их замбараагүй, хогтой, жижиг жижиг шоргоолж гүйсэн нэг тийм өрөөнд оруулчихлаа, ойрд хүн энэ өрөөрүү орж ирээгүй юм байхдаа гэсэн юм бодоод л өөрийнхөө чемодан, үүргэвчээ нэг ширээн дээр тавь...
Миний бяцхан ертөнцөд тавтай морилно уу! Баярлалаа. :) Dear friends, it is my pleasure for you to visit my blog. Thanks a lot!